Шууд Chart

Гадаад харилцааг эдийн засагжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай

2025-02-02 15:00:46

Гадаад харилцааг эдийн засагжуулж, улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай гэж судлаач үзэж байна.

Манай улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж, дэлхийн улс орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр байна.

Сүүлийн жилүүдэд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж харилцааны тэнцвэрт байдлаа хадгалахын зэрэгцээ гадаад бодлогын үндсэн зарчмаа тууштай баримталж байгааг дэлхий дахинд нотлон харуулсаар байгаа юм.

Үүний үр дүнд бодлого, дуу хоолойгоо олон улсад хүргэх талбар, боломж нэмэгдэж, манай улсын гадаад бодлого олон улсад танигдаж байгаа, өнөөгийн гадаад орчны ээдрээтэй нөхцөл байдлыг даван туулахад чухал нөлөө үзүүлж байгааг судлаач хэллээ.

Гэхдээ хурдацтай өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцийн чиг хандлагатай уялдан, гадаад бодлогоо баяжуулж, тодотгох шаардлага тулгарч байна.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, доктор, профессор Д.Уламбаярын яриаг одоо сонсгоё. 


Гадаад харилцааг эдийн засагжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай  
Үзсэн: 118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй