Оюутнууд танхимд сурсан мэдлэгээ УИХ-ын хууль тогтоох үйл явцад хэрэгжүүлж мэдлэгээ тэлж байна.
Улсын Их Хурал “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрт дотоод, гадаадын идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын гурав, дөрөвдүгээр ангид суралцаж буй 100 оюутныг хамруулжээ.
Тэдний нэг МУИС-ийн 4-р курсийн оюутан н.Хүслэн УИХ-ын Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, электрон тамхитай холбоотой асуудлаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэгт дадлага хийж байна.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4-р курсийн оюутан н.Хүслэнгийн яриаг сонслоо.
“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр нь Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, оюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, тэдний оролцоог дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.
Оюутнууд “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрт хамрагдаж байна | ||
Үзсэн: 73 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.