Шууд Chart

Соёлын өвийн мэргэшсэн сэргээн засварлагч дутагдалтай байна

2025-02-02 19:24:30

Соёлын өвийн мэргэшсэн сэргээн засварлагч нэн дутагдалтай байна.

Түүх, соёлын дурсгалаа хадгалж хамгаалах, олон нийтэд танилцуулах зорилготой музейнууд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг.

Гэвч эдгээр соёлын байгууллагуудад буй олон мянган соёлын өвийг сэргээн засварлах мэргэжлийн боловсон хүчин нэн дутагдалтай байна гэж “Чингис Хаан Үндэсний музей”-н Сан хөмрөг, хадгалалт хамгаалалтын хэлтсийн дарга н.Энхтунгалаг ярилаа.

Соёлын өвийг сэргээн засварлах чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх асуудлыг төр засаг хойшлуулсаар байвал олон зуун түүх, соёлын үнэт дурсгал дахин сэргэх боломжгүй болох эрсдэл байгааг тэрбээр хэллээ.


Соёлын өвийн мэргэшсэн сэргээн засварлагч дутагдалтай байна  
Үзсэн: 82 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй