"Түмэн тэмээний баяр" өнөөдөр “Монгол тэмээ тогтвортой хөгжлийн бодлого” хэлэлцүүлгээр эхэллээ.
Хэлэлцүүлэгт тэмээчид болон олон улсын тэмээн холбооны төлөөлөгчид оролцлоо.
Тэд тэмээний ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оновчтой оруулах, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжихэд ямар санаачилга байх талаар санал солилцож байна.
Тэмээний ашиг шимийг зөв тодорхойлж түүхий эд, уналга эдэлгээг зөв зохицуулбал нэг малчин өрх жилдээ 20-30 сая төгрөгийг тэмээний ашиг шимээс хүртэж болох тооцооллыг гаргажээ.
Энд аялал жуулчлал, цагаан идээний боловсруулалт чухал нөлөөтэй гэж тэмээчин н.Цолмон, Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга н.Бат-Эрдэнэ нар хэлж байна.
Тэдний яриаг одоо дуулгая.
Өнөөдөр тором болон тайлаг тэмээний уралдаан болно. Шилмэл буур, ингийг шалгаруулна.
Мөн тэмээн поло тэмцээн болно. Эдгээр үзүүлбэр, наадгай нь "Түмэн тэмээний баяр"-ыг гадна, дотны жуулчид зорих шалтгаан болдгоороо онцлог юм.
“Монгол тэмээ тогтвортой хөгжлийн бодлого” хэлэлцүүлэг боллоо | ||
Үзсэн: 143 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.