Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна.
Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 22-34 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Давст, Түргэн, Сагил, Өлгий, Тэс, Зүүнговь, Цагаанхайрхан, Улаангом, Наранбулаг, Ховдын Мянгад, Дарви, Үенч, Алтай, Говь-Алтайн Дарви, Төгрөг, Завханы Цагаанчулуут, Отгон, Цэцэн-Уул, Сантмаргац, Баянхонгорын Гурванбулаг, Баянбулаг, Хүрээмарал, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгийн Хүдэр, Төвийн Угтаалцайдам, Дундговийн Говь-Угтаал, Өмнөговийн Гурвантэс зэрэг 10 аймгийн 30 сум цагаан зудын байдалтай байна.
Харин Баян-Өлгийн Баяннуур, Алтай, Увсын Ховд, Малчин, Бөхмөрөн, Завхан, Хяргас, Өндөрхангай, Тариалан, Баруунтуруун, Зүүнхангай, Ховдын Булган, Дөргөн, Чандмань, Зэрэг, Завханы Ургамал, Завханмандал, Сонгино, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Тэлмэн, Тэс, Баянтэс, Их-Уул, Эрдэнэхайрхан, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Тонхил, Эрдэнэ, Алтай, Халиун, Баян-Уул, Дэлгэр, Жаргалант, Тайшир, Баянхонгорын Жаргалант, Заг, Хөвсгөлийн Цагаан-Уул, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Ерөө (Бугант), Дархан-Уулын Дархан, Хонгор, Шарын гол, Орхон, Төвийн Батсүмбэр, Зуунмод, Дундговийн Цагаандэлгэр, Дорноговийн Иххэт, Хөвсгөл, Хэнтийн Баян-Овоо, Галшир, Сүхбаатарын Түмэнцогт, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу (16 аймгийн 55 сум) байдалтай байна.
Арван аймгийн 30 сум цагаан зудын байдалтай байна | ||
Үзсэн: 211 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.