2025 оны хоёрдугаар сарын 3-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Хоёрдугаар сарын 03, 04-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд нутгийн зүүн хэсгээр, 08-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05-нд ихэнх нутгаар, 06-нд говь, тал, хээрийн нутгаар, 07-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хоёрдугаар сарын 05-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа буюу 09-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 29-34 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө -18...-23 хэм хүйтэн байна. 10-наас хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Хоёрдугаар сарын 05-06-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 05, 06-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хоёрдугаар сарын 05-наас хүйтний эрч нэмж чангарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 34-39 хэм, бусад хэсгээр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна. 10-наас хүйтний эрч суларч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 26-31 хэм, бусад хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 629 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.