Менингококкын халдварын дэгдэлттэй холбоотойгоор ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат сэтгүүлчид мэдээлэл өглөө. Тэрбээр”5-6 жилийн циклтэйгээр мэнингококкын халдварын дэгдэлт идэвхэждэг. Сүүлд 2019 онд менингококкын халдварын вакцин хийснээс хойш жилд 4-5 тохиолдол бүртгэгдэж байна. Мөн 2008 онд менингококкын 2000-3000 тохиолдол бүртгэгдэж, 200-300 хүүхэд эндэж байсан.
Нэг сарын хугацаанд гурван тохиолдол бүртгэгдсэн. Иргэдийн хувьд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хаах уу гэдгийг их асууж байгаа. ЭМЯ мэдээлэл сайтай, бэлтгэлээ сайн хангасан. Сүүлийн жилүүдэд хөрөнгө санхүүгийн асуудлаас болж менингококкын вакциныг оруулж ирж чадаагүй. Одоо дэгдэлтэй холбоотойгоор ДЭМБ-тай хамтран вакцин захиалсан. Ер нь зургаан жилийн хугацаатай дэгдэлт давтагдаж байгаа.
Өнөөдрийн хувьд сургууль, цэцэрлэгийг хаах хэмжээнд очоогүй байна гэж үзэж байна. Цаашид нөхцөл байдлыг харж, хяналтыг сайн тавих хэрэгтэй. Цахилгаан менингит бол маш аюултай өвчин. Халдвар авснаас хойш 6-12 цагийн хооронд бүх тавилан шийдэгддэг. Тиймээс урьдчилан сэргийлэлтийг маш сайн хийх хэрэгтэй. Халдвар тээгч нь том хүн учраас анхаарч ариун цэврээ сахиж, амны хаалтаа зүүхийг зөвлөж байна. Удахгүй сар шинийн баяр болох гэж байгаа учраас хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлалыг анхааруулах хэрэгтэй" гэв.
Д.Очирбат: Сүүлийн жилүүдэд хөрөнгө санхүүгийн асуудлаас болж менингококкын вакциныг оруулж ирж чадаагүй | ||
Үзсэн: 532 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.