УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ сарын 9-16-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байгаа. Өнгөрөгч өдрүүдэд тэрээр Дарви, Цэцэг сумын иргэдтэй уулзалт хийж МАН-ын хаврын чуулган болон, чуулганы хугацаанд хийсэн ажил, өргөн барьсан хуулийн төслүүд болон цаг үеийн бусад асуудлаар ажлаа тайлагнав.
Мөн Дарви сумын 90 жилийн ойд зориулж иж бүрэн хөлбөмбөгийн талбай байгуулах хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт шийдвэрлэж өглөө.
Энэ жил Ховд аймгийн хэд хэдэн сум 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрсөн сум болох Зэрэг сум Ховд аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбогдсон баярт үйл явдлаар ойгоо угтаж байна.
Энэхүү замын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Дэмбэрэл нар маш их идэвх санаачилга гаргаж ажилласанд нутгийн иргэд туйлын талархалтай байна. Энэ мэтээр Дарви болон Зэрэг сумынхан бүтээн байгуулалтын бэлэгтэй үйл явдлуудаар сумынхаа ойг угтаж байна.
Ховд аймгийн Дарви суманд хөлбөмбөгийн талбай барина | ||
Үзсэн: 3710 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.