Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Америкийн шигшээ баг аваргын төлөө тоглоно

2014-09-12 11:43:39
Error loading player: No playable sources found

Испанийн Мадрид, Барселина хотуудад болж буй 2014 оны сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө өрсөлдөхөөр АНУ-ын шигшээ баг шалгарлаа. Пүрэв гарагт (09.11) болсон хагас шигшээ тоглолтод NBA-ийн залуу одод Литвийн багийг 96-68-ийн (21–16, 22–19, 33–14, 20–19) харьцаагаар хожлоо. Хоёр баг дөрвөн жилийн өмнө “Турк-2010” дэлхийн аваргын хагас шигшээд учраа таарахад АНУ-ын багийн ялалтаар өндөрлөж байжээ. Хэдийгээр АНУ-ын шигшээд хожигдсон ч хүрэл медалийн төлөөх тоглолтод Сербийг хожиж байсан Литвийн шигшээ баг дөрвөн жилийн дараа дахин гуравдугаар байрын төлөө тоглохоор шалгарлаа. "Испани-2014" тэмцээнд томоохон сенсааци тарьж буй Францын шигшээ баг Сербийн багийг хожвол Литва-Сербийн дөрвөн жилийн өмнөх тоглолт дахин давтагдах юм.

Нөгөө хэсгээс шөвгийн наймд Испанийн багийг хожсон Франц, Сербийн багууд шалгараад байгаа бөгөөд тэдний тоглолт өнөө шөнө Мадрид хотод болох аж.

2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт маргааш буюу бямба гарагт (09.13) болох бол алтын төлөөх тоглолт ням гарагт (09.14) болно.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Америкийн шигшээ баг аваргын төлөө тоглоно  
Үзсэн: 1374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй