Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын 2024 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
2025 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар мэдүүлэг гаргах албан тушаалтнуудын 61 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Ёс зүйн хороо, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сангийн яам, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Зам, тээврийн яам, Батлан хамгаалах яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Цэргийн тагнуулын газар, Ойн газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Улсын Ерөнхий прокурорын газар зэрэг байгууллагууд ХАСХОМ гаргуулах ажлын явц 80 ба түүнээс дээш хувьтай байна.
Харин дараах байгууллагад мэдүүлэг гаргах явц 40 ба түүнээс бага хувьтай байна. Тухайлбал,
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
- Эдийн засаг, хөгжлийн яам
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- Төрийн худалдан авах ажиллагааны газар
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
- “Эрдэнэс Монгол” ХХК
- Монгол банк
- Шүүхийн ерөнхий зөвлөл
- Усны газар
- Соёл урлагийн газар
- Төв аймгийн Засаг даргын Тамгын газар
- Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
- Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар
Албан тушаалтнууд жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй тул энэ хугацаанд ХАСХОМ-ээ гаргахыг уриалж байна.
АТГ: Албан тушаалтнуудын ХАСХОМ бүртгүүлэх явц 61 хувьтай байна | ||
Үзсэн: 162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.