
Error loading player: No playable sources found
Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр спорт гар бууны 25 метр, 50 метрийн хэвтээ 60 сумны эрэгтэйчүүдийн дасгалын урьдчилсан буудлагаар үргэлжиллээ. Спорт гар бууны 25 метр дасгалд өрсөлдөгчид тогтоол 30 сумны буудлагаа хийсэн бол өчигдөр хурдан буудлагын 30 сумаа буудлаа. Энэ дасгалд гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Т.Баярцэцэг нарын бүрэлдэхүүнтэй Монголын тамирчид багийн дүнгээр 1739 оноо авч, анх удаа мөнгөн медаль хүртлээ. Энэ дасгалд Хятадын баг 1741 оноогоор аварга болсон бол БНСУ-ын баг 1734 оноогоор хүрэл медалийн эзэн болжээ.
Манай буудлагын тамирчид багаараа мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 1185 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.