Шууд Chart

Н.Учрал: Уул уурхайн салбарын худалдан авах ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулна

2025-02-04 12:02:57

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон холбогдох албаныхан өчигдөр "Бор-Өндөр" УБҮ-ийн Баргилтын төмрийн хүдрийн ил уурхайд ажиллалаа.

Тус уурхайг 2011 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд 2013 оноос жилд 600 мянган тонн төмрийн хүдэр боловсруулах, 300 мянган тонн төмрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Fe-65 маркийн төмрийн нойтон баяжмал боловсруулан үйлдвэрлэж байна. Үйлдвэр 1100 гаруй ажилтантай. 2017 онд уурхай нь 1 сая орчим тонн хүдэр олборлож, 2018 онд 1.88 сая тонн хүдэр олборлох төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлсэн байна.

Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хийдлээс үүдэж техникийн шинэчлэл хийж чаддаггүй. Үүнээс үүдэн олборлолт, ажлын бүтээмж, орлогод сөргөөр нөлөөлж буйг албаныхан тайлбарлав. Мөн татварын дарамт их байгааг байгууллагын удирдлагууд хэлж байсан юм.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дээрх асуудлыг хүрээнд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал боловсруулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ. 


Н.Учрал: Уул уурхайн салбарын худалдан авах ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулна  
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй