Шууд Chart

Тахарын албаныхан тавдугаар сургуульд ном бэлэглэлээ

2014-09-12 12:28:17

Тахарын албаныхан Ататуркийн нэрэмжит тавдугаар сургуулийн номын санд “Залуу хүний заавал унших ёстой 100 номын жагсаалт”-д багтсан есөн номыг хүлээлгэн өглөө.  Эдгээр ном нь сүүлийн жилүүдэд олдоц багассан, эрэлт ихтэй байгаа юм. Хүүхэд, залуусын ертөнцийг харах цонх болсон сургуулийн номын санд “Залуу хүний заавал унших ёстой” энэхүү есөн номыг өгч байгаа нь  тавдугаар сургуулийн 2600 гаруй сурагчийн оюуны санд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болох юм.

Тахарын албаныхан бидний ирээдүй болсон хүүхэд, залуусын төлөө эхэлсэн энэхүү үйлсээ Хууль зүйн яамнаас зохион байгуулж буй “Эрх чөлөөтэй Монгол хүн” 10 хоногийн аяны хүрээнд хийж байгаа юм байна.
 
Хууль зүйн яамнаас энэ сарын 13-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна. Дээрх өдөрлөгийг угтан зохион байгуулж байгаа энэхүү аян нь нийгмийн сайн сайхны төлөө, хүүхэд залуусын боловсролын төлөө хийж байгаа буянтай ажил болохыг Ататуркийн нэрэмжит 5 дугаар сургуулийн сурагч, багш, удирдлагууд онцлон хэлж байсан юм.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Тахарын албаныхан тавдугаар сургуульд ном бэлэглэлээ  
Үзсэн: 1362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй