“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл санал бодлоо илэрхийлж байна.
Монгол Улсын Зөвлөх инженер Г.Бадамхатан “Би 1950 онд Улаанбаатарт төрсөн, хотын уугуул иргэн байна. Би 75 жил Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, сайн, муу бүхнийг үзэж ирсэн. Намайг 20 гаруй настай байхад Улаанбаатар “Азийн цагаан дагина” нэртэй, гоё хот байлаа. Энэ үед Улаанбаатарын айл өрх 70-80 мянга орчим, айлууд өвөлдөө 5 тонн нүүрс авдаг, нийт дүнгээрээ жилдээ 300-аад мянган тонн нүүрс шатаадаг байсан.
Харин 2000-аад оноос 100 000 өрх айлтай болж, агаарын бохирдол яригдаж, сүүлдээ гамшгийн хэмжээнд хүрч, бид өнөөдөр энэ тухайгаа ярьж байна.
Би 2018-2021 онд Тавантолгой түлш компанид ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Хүмүүс сайжруулсан шахмал түлшийг утаагүй, утаа багатай түлш гэж буруу ойлгодог. Энэ тийм биш, зүгээр л шахмал түлш. Шахмал түлшийг дэлхий даяар хэрэглэж ирсэн. Сайн тал нь түүхий нүүрстэй харьцуулахад хоёр дахин бага хэрэглэгддэг. Бид энэ утгаараа тооцоо хийж, агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулахаар төлөвлөсөн. Агаарын бохирдол ч тодорхой хэмжээгээр буурсан" хэмээлээ.
Г.Бадамхатан: Улаанбаатар “Азийн цагаан дагина” нэртэй, гоё хот байлаа | ||
Үзсэн: 226 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.