Шууд Chart

Утааны асуудлаар бодлого, шийдлээ тодорхой болгохыг иргэд хүсэж байна

2025-02-04 14:30:53

Агаарын бохирдол утааг бууруулах асуудлаар УИХ-ын Хяналт шалгалтын түр хороо байгуулах, богино, дунд, урт хугацааны бодлого шийдлээ тодорхой болгохыг иргэд хүсэж байна.

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт Ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.

Энэ удаагийн сонсголоор мэдээлэл цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг нь сонсох, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн ойлголтод хүрэх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхийг зорьж байгаа юм.

Утаа багасгах зорилгоор хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ хангалтгүй, зарцуулсан хөрөнгө чамгүй ч үр дүн муутай байгааг иргэд шүүмжилж, гарц, шийдлийн талаар санал бодлоо илэрхийллээ.

Ерөнхий хяналтын сонсголд оролцож буй иргэн Буянтогтох, Отгонтуул, Мөнгөнхишиг Оюунтунгалаг, Өлзийбат, Ганбаяр нарын яриаг сонсгоё. 


Утааны асуудлаар бодлого, шийдлээ тодорхой болгохыг иргэд хүсэж байна  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй