Шууд Chart

"Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаанд 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна

2025-02-04 15:03:47

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаа "Соёолж молл" болон "Их наяд" худалдааны төвд энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Тус үзэсгэлэн худалдаанд түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож, үйлдвэрийн үнийг санал болгож байна. 


"Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаанд 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй