Шууд Chart

Монгол, Азербайжан улсын зам тээврийн салбарын харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлнэ

2025-02-04 15:43:32

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн дэд сайд Элнур Маммадов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд 2 улсын Засгийн газрын бодлого, зорилтын талаар харилцан мэдээлэл солилцож, Монгол, Азербайжан хоёр улсын зам тээврийн салбарын харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
 
Тэр дундаа Монгол Улсын Хамтарсан Засгийн газраас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төсөл, мөн нийслэл хотод 2025 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон ажлуудын талаар мэдээлэл өгч хоёр улсын тээвэр логистикийн салбарт бодит үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
 
Мөн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хоёр улсын эдийн засгийн харилцаа, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Азербайжаны олон улсын тээврийн салбарын гол зангилаа болсон төмөр замын сүлжээ, авто тээврийн холболтуудыг ашиглаж, Ази Европыг холбосон шинэ тээврийн гарц бий болгох, ачаа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов.

Монгол, Азербайжан улсын зам тээврийн салбарын харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлнэ  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй