Шууд Chart

Дэлхийн анхны тусламжийн өдрийг маргааш тэмдэглэнэ

2014-09-12 12:48:23

 

Олон улсын "Улаан загалмай", "Улаан хавирган сар" нийгэмлэгүүдийн холбооноос Дэлхийн анхны тусламжийн өдрийг энэ сарын 13-нд “Өдөр тутмын анхны тусламж ба гамшгийн эрсдэл” уриатайгаар 14 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлнэ.

 

Аливаа осол, гамшиг тохиолдсон үед гэмтэж бэртсэн иргэдийн амийг аврах үйл ажиллагааны 90 хувийг хөрш, гэр бүлийн гишүүд, хамтран ажиллагсад болон найз нөхөд нь гүйцэтгэдэг байна. Учир нь тухайн хүний бие өвдөхөд дэргэд нь байгаа хүн нэн тэргүүнд анхны тусламж үзүүлэн, өвчинг хүндрэхээс нь өмнө урьдчилсан сэргийлдэг аж.
 
Иймээс анхны тусламжийг үзүүлэх мэдлэг ур чадварыг иргэн бүрт олгох зорилгоор 2000 оноос эхлэн Дэлхийн анхны тусламжийн өдрийг тэмдэглэх болжээ.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Дэлхийн анхны тусламжийн өдрийг маргааш тэмдэглэнэ  
Үзсэн: 1800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй