Шууд Chart

Харбин-2025: Кёрлингийн тамирчид өнөөдөр Тайвань, Тайландын багтай тоглоно

2025-02-05 09:34:56

БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам нөгөөдөр албан ёсоор эхлэх хуваарьтай ч зарим спортын төрлийн өрсөлдөөн ид өрнөж байна. Монголын багаас кёрлингийн холимог хосын төрөлд өрсөлдсөн Б.Баяр, Г.Энхзаяа нар хоёр дахь тоглолтоо хийлээ.

Хэсгийн эхний тоглолтод Кувейтын багт 6:5-аар ялагдсан бол дараа нь Японы багт 19:0-ээр хожигдлоо. Азийн наадамд анх удаа оролцож буй Монголын кёрлингчид өнөөдөр 14:00 цагт Тайвань, 18:00 цагт Тайландын багтай тоглох бөгөөд маргааш хэсгийн сүүлчийн тоглолтоо хийх юм.

Нийтэлсэн: О.Ундармаа

Харбин-2025: Кёрлингийн тамирчид өнөөдөр Тайвань, Тайландын багтай тоглоно  
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй