Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Автомашинаа дээрэмдүүлсэн гэх дуудлага нэгдүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал нэр бүхий иргэнийг согтсон үед нь дуудлагын жолооч гэх үл таних 20 орчим насны этгээд нүд рүү нь нулимс асгаруулагч цацаж, автомашинаас чирч буулгаад Тоёота Приус-20 загварын машиныг нь дээрэмдсэн байна.
Гэм буруутай байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд шөнө оройн цагаар дуудлагын жолооч, такси үйлчилгээний найдвартай байгууллагад хандаж, аюулгүй байдлаа ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Дуудлагын жолооч нэрээр бусдын автомашиныг дээрэмджээ | ||
Үзсэн: 299 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.