Шууд Chart

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу хүрэх тууш замын хөдөлгөөнийг түр хаажээ

2025-02-05 18:01:01

Төв аймагт цаг агаарын нөхцөл байдал муудаж цас их хэмжээгээр орж, цасан шуургатай байгаа тул авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, тууш замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Мөн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу хүрэх тууш замд авто осол гарсан тул тус чиглэлийн замын хөдөлгөөнийг тодорхой бус хугацаагаар хаажээ.

Иймд зорчигч үйлчлүүлэгч та бүхэн нисэх буудлаас Улаанбаатар хотруу хүрэхдээ Төв аймгийн замыг сонгон анхаарал, болгоомжтой зорчихыг анхааруулав.

Нийтэлсэн: О.Ундармаа

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу хүрэх тууш замын хөдөлгөөнийг түр хаажээ  
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй