Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот чиглэлийн тууш замын 4 дэх км-т цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас өчигдөр 6 тээврийн хэрэгсэл холбогдсон зам тээврийн осол бүртгэгджээ.
Ослын шалтгаан нөхцөлийг тогтоох, хэргийн газрын үзлэг хийх, хамгаалах зорилгоор 14:15 цагаас 16:20 цагийн хооронд замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж, ослын газрын үзлэг хийж, хунгарлаж тогтсон цасыг түрэх, цэвэрлэх ажлыг Чингэлтэй дүүргийн ТҮК гүйцэтгэснээр зорчих хэсгийг хэвийн байдалд оруулж, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Улаанбаатарт цас орж, замын нөхцөл байдал хүндэрё байгаа тул иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, хурдаа тохируулах, шаардлагагүй бол холын замд зорчихгүй байхыг зөвлөж байна.
Өчигдөр Хөшигтийн хөндийн замд нэг дор 6 тээврийн хэрэгсэл мөргөлджээ | ||
Үзсэн: 272 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.