Шууд Chart

Хэнтий аймагт хүүхэд, гэр бүлийн 20 нийгмийн ажилтан ажиллана

2025-02-06 12:26:34

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, Ц.Идэрбат, У.Отгонбаяр, М.Ганхүлэг нарын хамт Хэнтий аймагт ажиллаж байна. Өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтан албан хаагчидтай уулзлаа. Хэнтий аймаг нь 78.877 хүн амтай, нийт хүн амын 36,3 хувийг хүүхдүүд эзэлж байна.  Нийт өрхийн тоо 25856 байгаа бол өрх толгойлсон 1698 эцэг, эх байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу сумдад ажиллах хүүхэд, гэр бүлийн 20 нийгмийн ажилтанг шалгаруулж, 11 суманд ажиллахад бэлэн болжээ. Мөн тус аймгийн хэмжээнд 192 эцэг, эхийн зөвлөл ажиллаж хүүхэд хамгааллын бодлого батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хэнтий аймагт 2024 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 367 хүүхэд байгаагаас сургуульд хамрагдах нь бага байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Хэнтий аймагт хүүхэд, гэр бүлийн 20 нийгмийн ажилтан ажиллана  
Үзсэн: 185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй