Шууд Chart

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээр 10 гаруй сумдын иргэд үйлчлүүүлж байна

2025-02-06 14:36:13

Завхан аймгийн Тосонцэнгэл сум газарзүйн байрлалын хувьд онцлогтой буюу гурван аймгийн хил дээр оршдог тул бусад сумдуудтай харьцуулахад эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрээ өргөн бөгөөд хүний нөөцөө нэмэгдүүлэн ажиллаж байна. Тус сумын нэгдсэн эмнэлэг сумдын жишиг шүдний кабениттай болохоор ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн жил нийгмийн хариуцлагын хүрээнд 500 хүүхдийн шүдний үзлэгийг сумын хэмжээнд зохион байгуулжээ.

Тосонцэнгэл суманд төрөлт их байдаг бөгөөд нэгдсэн эмнэлгийн дарга Т.Пүрэвдорж анх удаа суманд нярайн өрцний эвэрхий нөхөх мэс заслыг ЭХЭМҮТ-тэй цахимаар холбогдон амжилттай хийж байсныг ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ж.Отгонбаатар танилцуулга хийх үеэрээ онцлон дурдсан.

Өнөөдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт эмч, эм зүйч, сувилагчаар 30-40 жил тасралтгүй ажиллаж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэсэн ахмадуудыг төрийн дээд Алтангадас одонгоор шагнасан байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээр 10 гаруй сумдын иргэд үйлчлүүүлж байна  
Үзсэн: 289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй