![](/uploads/202502/news/thumb/701b4ce7c86d66034e75bb0f8371c4d0_x3.jpg)
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Хоёрдугаар сарын 7, 8-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.
2025 оны 02-р сарын 06-ны 20 цагаас 2025 оны 02-р сарын 07-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар, өдөртөө Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 35-40 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 хэм, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 25-30 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 25-30 хэм, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 16-21 хэм, Алтайн өвөр говь, Эхийн голын баянбүрд орчмоор 6-11 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 хэм, бусад хэсгээр 31-33 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 22-24 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 34-36 хэм, өдөртөө 22-24 хэм хүйтэн байна.
2025 оны 02-р сарын 08-наас 02-р сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд говь, тал хээрийн нутгаар 15-17 метр хүрч ширүүснэ. 9-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 33 хэм хүйтэн | ||
Үзсэн: 249 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.