Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарсан талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Уг тохиолдлоос өмнө Баянгол дүүрэгт бүртгэгдээд байсан менингококкын сэжигтэй тохиолдлын хариу өчигдөр сөрөг гарсан.
Менингококкт халдварын 2,000 тун вакцин худалдан авч байгаа. Уг вакцин ирэх долоо хоногт Монгол Улсад бууна. Батлагдсан тохиолдлын хавьтлууд болон эрсдэлт бүлгийн хүн амд тархвар зүйн заалтаараа вакцин хийнэ гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ | ||
Үзсэн: 405 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.