Шууд Chart

Хөвсгөл аймаг "Сувилагч бэлтгэх хөтөлбөр" хэрэгжүүлнэ

2025-02-06 16:37:15

Бага эмч, эх баригч мэргэжлээр төгссөн мэргэжилтнүүд богино хугацаанд сувилагч мэргэжил эзэмших юм.

Мөн Элсэлтийн шалгалтад тэнцэж, тухайн сургуулийн шалгуур хангасан оюутнууд сувилагч мэргэжлээр дэд бакалавр болон бакалаврын боловсрол эзэмшиж, орон нутагтаа ажлын байртай болно гэж Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга н.Үүрийнбаяр хэллээ.

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн байгууллагад төр, хувийн хэвшлийн нийт 1700 гаруй эмч, мэргэжилтэн ажиллаж байна.

Эмч, сувилагчийн харьцаа 1:2 байх стандарттай боловч тус аймаг энэ шаардлагад хүрдэггүй. Улсын дундаж хэмжээнээс 7 хувиар бага гэсэн судалгаа гарчээ. 


Хөвсгөл аймаг "Сувилагч бэлтгэх хөтөлбөр" хэрэгжүүлнэ  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй