Шууд Chart

“Харбин-2025” Азийн өвлийн наадмыг MNB Спорт суваг эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ

2025-02-07 09:59:23

БНХАУ-ын Харбин хотноо Азийн 9 дэх удаагийн  өвлийн наадам өнөөдөр Улаанбаатарын цагаар 20:00-д нээлтээ хийнэ. 

“Харбин-2025” Азийн өвлийн наадмыг МҮОНРТ-ийн Үндэсний телевиз болон MNB Спорт суваг эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ. Мөн MNB.mn сайт наадмын үйл явцын талаар тогтмол мэдээлэх болно.

Тус наадам биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах 6 спортын 11 төрлийн 64 зай, ангилалд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин хүч сорих юм. Харин Монгол Улсын шигшээ баг тамирчид 4 спортын 7 төрөлд 35 тамирчин энэ удаагийн наадамд өрсөлдөнө.

“Харбин-2025” Азийн өвлийн наадам энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ.

Сонирхуулахад, Азийн өвлийн наадам 1986 онд анх удаагаа зохион байгуулагдсан цагаас хойш Монгол Улсын шигшээ баг тамирчид тасралтгүй оролцож, нийт 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

“Харбин-2025” Азийн өвлийн наадмыг MNB Спорт суваг эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ  
Үзсэн: 207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй