Шууд Chart

Амины орон сууцанд ипотекийн зээл олгодог болно

2025-02-07 10:21:54

Зүүн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүд Хэнтий аймгийн иргэдтэй уулзлаа.  Уулзалтын үеэр хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа иргэдээ хэрхэн дэмжих, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг иргэдийн зүгээс тодруулсан.

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, миний бие дэд даргаар нь ажиллаж байна.

Хөтөлбөрийн зорилго нь орон нутагт ажиллаж байгаа иргэдийг хямд орон сууцаар хангах, газрын үнэлгээг өсгөж, амины орон сууцыг бодлогоор дэмжих асуудал юм.

Хэнтий аймаг нь дэд бүтэцтэй холбогдсон гурван аймгийн нэг юм.

Хашаанд нь дэд бүтэц холбогдох боломжтой иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдаж, хувийн орон сууц барьж болно.

Урьдчилгааны 10 хувийг нь төлөөд, үлдсэн 20 хувийг зээлийн батлан даалтын сангаас гаргаж болох зохицуулалтыг хийсэн.

Ингэснээр олон айл өрх хашаандаа сайхан амьдрах боломж бүрдэж байна.

Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд 7 мянга гаруй өрх байгаагийн 30 хувь орон сууцанд амьдарч байна.


Амины орон сууцанд ипотекийн зээл олгодог болно  
Үзсэн: 196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй