Узбекийн нийслэл Ташкент хотод болсон Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд манай эрэгтэй тамирчид амжилттай оролцоод өчигдөр эх орондоо ирлээ.
61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир, 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран нар хүрэл медаль хүртсэн билээ.
Мөн Э.Бэхбаяр 57 кг-ийн жинд мөнгө, хүрэл медалийн төлөө барилдаан хийж тавдугаар байрт, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат долоодугаар байрт орсон юм.
Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид эх орондоо ирэв | ||
Үзсэн: 1476 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.