Шууд Chart

"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

2025-02-07 16:34:33

"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн өнөөдөр (2025.02.07) хуралдлаа.

Хуулийн төсөлд төрийн өмчийн харилцааг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, хууль хоорондын зөрчил, хийдлийг арилгах, өмчийн бүртгэл, хяналтыг сайжруулах тухай тусгаж,  УИХ-ын хаврын чуулганаар өргөн барина.

Анх 1996 онд батлагдсан энэ хуульд өнгөрсөн 28 жилийн хугацаанд 38 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч бодлогын томоохон шинэчлэл хийгдээгүй, учир дутагдалтай гэдгийг салбарынхан хэлдэг. Тиймээс төрийн болон орон нутгийн өмчийн ил тод, хариуцлагатай байдлыг хангуулж хууль, эрх зүйн асуудлыг тодорхой болгож, шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.


"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа  
Үзсэн: 215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй