Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хурлаа өнөөдөр /2025.02.06/ хийлээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийгмийн даатгалын санг алдагдалд оруулсан буруутай этгээдийг тогтоолгохоор прокурорт гомдол гаргасан.
Капитал банк ХХК-аас 104.2 тэрбум, Чингис хаан банк ХХК-аас 103.57 тэрбум төгрөг нийт 207.77 тэрбум төгрөгийн өр төлбөрийг гаргуулан нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх шүүхийн шийдвэр гарсан.
Өнөөдрийн байдлаар нийт өрийн 22.7 хувь буюу 47.22 тэрбум төгрөгийг мөнгө болон хөрөнгөөр барагдуулсан байна.
Цаашдаа хууль, хяналтын байгууллага болон нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийн арга зүйн болон хууль, эрхзүйн зөвлөгөөнд үндэслэн, авлага барагдуулах ажлыг эрчимжүүлнэ.
Мөн нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулж, мөнгөн хадгаламжийг хүүг тооцох асуудлыг хэлэлцлээ.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал нь хамгийн их шимтгэл авдаг ч эргээд даатгуулагчийнхаа эрх ашгийг хамгаалдаггүй.
Цаашдаа хөдөлмөрийн эрүүл мэндийг чухалчилж, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээг сайжруулж, даатгалын тогтолцоог сайжруулна.
Мөн хөдөлмөрийн осол гардаггүй газарт шимтгэлийн хөнгөлөлт үзүүлдэг болно.
УИХ-ын хаврын чуулганд Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байгаа тул хуулийн төсөлд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо зэрэг аж ахуйн нэгж, иргэдийн саналыг тусгана.
Чингис хаан банк болон Капитал банкнаас 47.22 тэрбум төгрөгийг барагдуулж, нийгмийн даатгалын санд төвлөрүүллээ | ||
Үзсэн: 604 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.