Шууд Chart

Ханх сумын бартаат замын тээврийг усан тээвэр болгож эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулна

2025-02-08 09:26:38

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай цахилгаан дерматоми тархины мэс заслын суурь багаж, эмгэг судлалын лабораторийн тоног төхөөрөмж, хэвлийн хөндийн мэс заслын тоног төхөөрөмж, ортопед ор, шүдний сувгийн эмчилгээний сувгийн урт хэмжигч аппарат, шүдний дэлгэмэл рентген аппарат, ургийн гажиг илрүүлэх ЭХО, зоонозын өвчин судлалын төвд шаардлагатай компьютер зэргийг шийдвэрлэв.

Мөн Ханх суманд төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын хүрээнд ЭМТ-ийн барилга, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бага оврын усан завьтай болгохоор шийдвэрлэлээ.

Дэлхийн банкны санхүүжилттэй 1,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 64 зүслэгт СТ-г Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт суурилуулж бүрэн ашиглалтад орууллаа.

Тус СТ-г Дорнод, Сүхбаатар аймгуудад ашиглалтад оруулсан бөгөөд Хөвсгөл аймаг ийнхүү гурав дахь аймаг болж байна. Ингэснээр контрастай шинжилгээ хийх боломж бүрдэж, “Төвлөрлийг сааруулах” бодлогыг хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт боллоо.

Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарынхан, иргэдтэй хийсэн уулзалт өндөрлөж, салбартаа олон жил үр бүтээлтэй, тууштай ажилласан эрхмүүдийг салбарын шагналаар шагналаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Ханх сумын бартаат замын тээврийг усан тээвэр болгож эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулна  
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй