Шууд Chart

Узбекистан, Монгол хоёр улсын Итгэмжлэлийн байгууллагын хамтын ажиллагааг эхлүүллээ

2025-02-08 09:38:40

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Ташкент хотноо болж буй Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын хуралд оролцож байна. Энэхүү хуралдааны үеэр манай улсын Үндэсний итгэмжлэлийн төв, Узбекистан улсын үндэсний итгэмжлэлийн төв байгууллага хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэхээр болж, протокол, төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Энэ нь хоёр орны хил дамнасан худалдаа, экспорт, импорт, худалдаанд учирч болох техникийн саад тотгорыг багасгах, Тохирлын үнэлгээний болон сорилт шинжилгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх юм. Ингэснээр худалдааны эргэлтийг эрчимжүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой гэдгийг талууд онцолж байна.

Монгол Улсын гадаад худалдааг төрөлжүүлэх, хүнсний аюулгүй байдал, хангамжийг бүрдүүлэх, Узбекистан улсаас Монгол Улсад нийлүүлэх жимс, жимсгэнэ, нарийн ногоо, манай улсаас тус улсад нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүн болон бусад экспортын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх мөн итгэмжилж баталгаажуулахтай холбоотой саад тотгор, хүндрэл их байдаг. Тэгвэл хоёр улсын итгэмжлэлийн төв байгууллага хамтран ажилласнаар бизнес эрхлэгчдийг дэмжих, Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо.

Дашрамд дурдахад, Үндэсний итгэмжлэлийн төв нь Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы эрхлэх асуудлын хүрээнд багтдаг хэмээн Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.


Узбекистан, Монгол хоёр улсын Итгэмжлэлийн байгууллагын хамтын ажиллагааг эхлүүллээ  
Үзсэн: 88 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй