Шууд Chart

Улаанбаатар Ташкент чиглэлд нислэгийн шинэ зам нээнэ

2025-02-08 09:40:56

Узбекистаны  нийслэл Ташкент хотноо хоёр улсын баялаг бүтээгч, бизнес эрхлэгчид уулзалдаж байна. Монгол,Узбекистаны улс төр, эдийн засгийн харилцаа гүнзгийрч, төрийн дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалууд хийгдэж байгаагийн үр дүнд хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байна.

Энэ нь манай хоёр улс хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт хамтарч ажиллах цоо шинэ боломжийг бизнес эрхлэгчдэд олгож байгаагийн илрэл юм. Бүгд Найрамдах Узбекистан Улс, Монгол Улсын иргэд харилцан визгүй зорчих боломжтой болсон учраас Улаанбаатар, Ташкент чиглэлд нислэгийн шинэ замыг нээх талаар Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхны хуралдаанаар ярилцаж шийдвэрлэлээ.

Мөн хоёр тал бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцөлийг олгох бодлого хэрэгжүүлнэ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.


Улаанбаатар Ташкент чиглэлд нислэгийн шинэ зам нээнэ  
Үзсэн: 105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй