БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд болж буй бөгөөд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөж байна. Тус улс Азийн өвлийн спортын наадмыг гурав дахь удаагаа хүлээн авч буй. Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохиогддог тивийн өвлийн спортын наадам анх 1986 онд Японы Саппоро хотод болсон бол үүнээс хойш Японд дөрөв, БНСУ-д нэг, Казахстанд нэг удаа хүлээн авсан бол БНХАУ-д гурав дахь удаагаа энэхүү наадмыг зохион байгуулж байна.
Монгол Улсаас энэ удаагийн наадамд дөрвөн спортын долоон төрөлд 28 дасгалжуулагчийн удирдлага дор 35 тамирчин оролцож байгаа нь түүхэндээ хамгийн олон бүрэлдэхүүн болов. Монголын баг тамирчид “Саппоро-1990” Азийн өвлийн спортын наадмаас эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын буухиа төрлөөр анхны хүрэл медалийг хүртэж байсан бол дараа нь “Чанчүн-2007” наадамд уулын цанын чөлөөт гулгалтаар хүрэл медаль, “Астана, Алматы-2011” наадмаас бөмбөгтэй хоккейн баг мөнгө, цанын зүг чиг олох уралдаан (ski orienteering)-ы төрлөөр дөрвөн хүрэл медаль хүртсэн. Монголын баг тамирчид Азийн өвлийн спортын наадмаас нэг мөнгө, зургаан хүрэл буюу нийт долоон медаль хүртжээ.
“ХАРБИН-2025” АЗИЙН ӨВЛИЙН СПОРТЫН НААДАМД ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН ТАМИРЧИД:
Гүйлтийн тэшүүр:
Б.Төгөлдөр
Шорт трейк:
М.Борхүү
Г.Мөнх-Эрдэнэ
Э.Мөнх-Эрдэнэ
Б.Гэрэлтуяа
Уран гулгалт:
О.Мишээл
Г.Марал-Эрдэнэ
Кёрлинг:
Б.Баяр
Г.Энхзаяа
Уулын цана:
Ц.Тэмүүлэн
А.Ариунбат
О.Өсөх-ирээдүй
Х.Халиун
Э.Тэмүүлэн
А.Итгэл
А.Сондорбаяр
М.Инжин
Гүйлтийн цана:
М.Нандинцэцэг
Б.Ачбадрах
О.Золбаяр
Д.Мөнхгэрэл
А.Хүслэн
Ц.Золбаяр
А.Энхтуул
Б.Номин-Эрдэнэ
Э.Ариунтунгалаг
Т.Ариунболд
Биатлон:
М.Должинсүрэн
Ж.Гантулга
Д.Энхчимэг
Х.Эрдэнэтунгалаг
Б.Анхболд
Э.Энхсайхан
Х.Сумъяа
О.Гантулга нарын тамирчид оролцож байна.
Азийн өвлийн спортын наадам 34 орны 1275 тамирчин өрсөлдөж байна | ||
Үзсэн: 201 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.