Шууд Chart

"Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй гэр цэцэрлэг" байгуулжээ

2025-02-09 09:31:40

"Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй гэр цэцэрлэг" төслийн нээлтийн үйл ажиллагаа нь Солонгосын хүүхдийн сангийн санхүүжилт болон НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж, нээлтээ хийжээ.

Уг төсөл нь гэр цэцэрлэгийг эрчим хүчний хэмнэлттэй, хүрээлэн буй орчинд ээлтэй, 5 хүртэлх насны хүүхдийн хөгжлийг дэмжсэн сургалтын таатай орчин болгох зорилготой. Энэхүү туршилтын төсөл нь Улаанбаатар хотын Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хүүхдийн даац хэтэрсэн цэцэрлэгүүдэд хүлэмжийн хийн ялгарал багатай, эрчим хүчний хэмнэлттэй гэр цэцэрлэгийн 6 бүлгийг байгуулж, 120-150 хүүхдийн эрүүл, таатай орчинд суралцах боломжоор хангах юм.

Төслийн хугацаанд эрчим хүчний хэмнэлтийн харьцуулалт, дотор агаарын чанарын хэмжилт болон хүүхдийн хөгжлийн индексийг тодорхойлох мониторинг үйл ажиллагааг зохион байгуулна. Эдгээр туршилт, судалгааны үр дүнд зөвлөмжийг боловсруулж, сайн туршлагыг үргэлжлүүнэ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

"Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй гэр цэцэрлэг" байгуулжээ  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй