![](/uploads/202502/news/thumb/f1fe5c2e1dde544d9401009258a22a69_x3.jpg)
Нийслэлийн тусгай хэрэгцээт боловсролын 55 дугаар сургууль энэ хичээлийн жилээс “Талх нарийн боов, бариста”- гийн анги шинээр хичээллүүлж эхэлжээ. Тус сургууль суурь боловсролоос гадна тогооч, цэцэрлэгч, зочид буудлын үйлчлэгч гэх зэрэг нарийн мэргэжлээр сурагчдаа давхар бэлтгэдэг. Сурагчдаа мэргэжлийн ур чадварт ийнхүү суралцуулж байгаа нь төгсөөд бие даан хөдөлмөр эрхлэх боломжийг олгож буйгаараа давуу талтай.
Тус сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд 502 сурагч, 115 багштайгаар хичээллэж буй бөгөөд 2010 оноос хойш хүндэвтэр хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг суралцуулж, мэргэжлийн баримжаа олгож эхэлжээ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд мэргэжлийн баримжаа олгох сургалтад хамрагдсан сурагчдын 60 орчим хувь нь ажлын байртай болсон гэсэн судалгаа гарчээ.
Мэргэжлийн баримжаа олгох сургалтад хамрагдсан сурагчдын 60 орчим хувь нь ажлын байртай болжээ | ||
Үзсэн: 144 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.