Шууд Chart

Ховд, Говь-Алтай, Архангай аймаг хоршоо байгуулах, зээлд хамрагдах байдлаараа тэргүүлж байна

2025-02-09 10:58:12

Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого"-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан, мал аж ахуйн салбарт үүсэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын хоршоог дэмжих замаар тогтвортой хөгжүүлэх зорилгоор хоршооны гишүүн малчин арилжааны банкнаас 6 хувийн хүүтэй 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 5 хүртэлх жилийн хугацаатай олгож байна.

Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 5000 орчим хоршооны 60 гаруй мянган гишүүнтэй хоршооны малчид зээлд хамрагдаж, 550 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан байна.

Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ярилаа.

Улсын Их Хурлын даргын захирамжаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүй, удирдлагаар дэмжих, хяналт тавих, холбогдох арга хэмжээний болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мөн хөтөлбөр хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг судалж, танилцуулах ажлын хэсэг ажиллаж байна.


Ховд, Говь-Алтай, Архангай аймаг хоршоо байгуулах, зээлд хамрагдах байдлаараа тэргүүлж байна   
Үзсэн: 184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй