Шууд Chart

Цагдаагийн байгууллагад хоногт залилах гэмт хэргийн шинжтэй 10 орчим дуудлага мэдээлэл бүртгэгддэг

2025-02-09 12:13:09

Өнгөрсөн 2024 онд цагдаагийн байгууллагад нийт 44.673 гэмт хэрэг бүртгэгдсэний 15.889 буюу 35.5 хувь нь залилах гэмт хэрэг байгаа бөгөөд 2023 онтой харьцуулахад 22.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүний 89.7 хувийг цахим залилан эзэлж байна гэсэн статистик бий.

Сүүлийн үед “Монгол шуудан” ХК-ийн нэрийг ашиглан “Хүчингүй шуудангийн хаяг илэрсэн тул илгээмжийг бөглөх боломжгүй бөгөөд линк дэх шуудангийн хаягийн мэдээллийг 24 цагийн дотор баталгаажуулна уу. Хаягаа хугацaaнд нь бөглөнө үү зэрэг хуурамч мессэжийг иргэдийн гар утсанд илгээн хувийн болон дансны мэдээллийг нь авч залилах гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

Цагдаагийн байгууллагад хоногт дунджаар 85 гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдэж байгаагаас залилах гэмт хэргийн шинжтэй 10 орчим дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Эдгээрийн 75-80 орчим хувь нь цахим орчинд, цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж байна.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Цагдаагийн байгууллагад хоногт залилах гэмт хэргийн шинжтэй 10 орчим дуудлага мэдээлэл бүртгэгддэг  
Үзсэн: 418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй