![](/uploads/202502/news/thumb/293cf71982f97de904b8b9fa97e7d7f1_x3.jpg)
Сонгуулийн санал хураалтад техник технологи ашиглан цахимаар явуулах боломжийг судалж байна.
Өнгөрсөн онд УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгууль болсон. Тухайлбал, Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад 2 сая 200 гаруй мянган сонгогч бүртгүүлснээс 2 сая гаруй сонгогч саналаа өгч 70 орчим хувийн ирцтэй байжээ.
Мөн энэ сонгуулиар санал авах ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулж хувь тэнцүүлсэн зарчмаар 48 гишүүнийг сонгоход гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ саналыг авсан юм.
Саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 70 гаруй хувь нь сонгуульд оролцсон дүн бий. Сонгуулийн ирцээс харахад залуусын оролцоо буурсаар байгаа юм. Ирэх 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Тиймээс техник технологийн дэвшлийг ашиглан, аюулгүй байдлыг нь хангаж, цахимаар санал авах боломжийг нээвэл сонгуульд залуусын оролцоог нэмэгдүүлэх боломж бий гэж зарим хэсэг нь үзэж байна.
Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангийн байр суурийг сонирхлоо.
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганаар Хилийн чанад дахь монгол иргэдийн төрийн цахим үйлчилгээний И-Монгол системийг ашиглах боломж, цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссон.
Энэ хүрээнд байнгын хорооны тогтоол гаргаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн байна.
Сонгуулийн санал хураалтыг цахимаар явуулах боломжийг судалж байна | ||
Үзсэн: 307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.