![](/uploads/202502/news/thumb/4c669ab2ed9454ea676cdd04fa6554b5_x3.jpg)
Таксины жолооч үйлчлүүлэгчийнхээ утсыг булаан авч их хэмжээний мөнгө авсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдөр иргэн М-ээс ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадаа таксины жолооч миний данснаас 25 сая төгрөг шилжүүлж авсан байна гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад марк улсын дугаар тодорхойгүй таксины жолооч үйлчлүүлж байсан 45 настай эрэгтэй М-ийн гар утсыг булаан авч данснаас нь 25 сая төгрөг шилжүүлэн авсан хэргийг ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. Иймд иргэд та бүхэн цахим хаяг, дансны үлдэгдэл гар утас болон интернэт банкны код зэрэг хувийн мэдээллээ бусдад харуулахгүй байх, баталгаат такси үйлчилгээгээр зорчиж, өөрийн аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ЦЕГ: Таксины жолооч үйлчлүүлэгчийнхээ данснаас 25 сая төгрөг шилжүүлж авчээ | ||
Үзсэн: 259 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.