Шууд Chart

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 60 гомдол, мэдээллийг хянан шалгав

2025-02-10 11:18:14

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 2 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1000 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 518 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 482 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан тушаалыг хашихад илт ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нь тогтоогдсон 6 иргэний талаар томилох эрх бүхий албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 60 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 20 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтын дагуу Дорнод аймгийн Засаг даргад хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг хүргүүлсний зэрэгцээ гэмт хэргийн шинжтэй 2 өргөдөл, гомдлыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгуулж байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 3 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.


АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 60 гомдол, мэдээллийг хянан шалгав  
Үзсэн: 304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй