Шууд Chart

Ц.Баатархүү: И-Монголиа дээр хиймэл оюунд суурилсан төрийн үйлчилгээний агентыг бий болгоно

2025-02-10 14:50:23

Монгол Улс “Худал мэдээлэлтэй тэмцэх төв”-тэй болно гэж Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ц.Баатархүү мэдээллээ. Тэрбээр “Манай улсад 4,000 орчим төрийн байгууллагын вэб сайт байдаг ба тэдгээрийг нэгтгэж Gov.mn гэсэн төрийн нэгдсэн цахим хуудастай болох ажлыг хийж байгаа. Иргэд төр, захиргааны байгууллагын мэдээллийг авахын тулд вэб сайт болгон руу нь орж хайх биш нэг л цахим хуудас руу ороод төрийн байгууллагын явуулж байгаа бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой болно. Одоогоор аймаг болон яамны мэдээллийг нэгтгээд явж байна.  И-Монголиа дээр хиймэл оюунд суурилсан төрийн үйлчилгээний агентыг бий болгож байгаа.

Орон даяар 5G сүлжээ нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангасан. Ирэх гуравдугаар сард сонгон шалгаруулалтаа эхлүүлнэ. 2023 онд нэвтрүүлэхээр төлөвлөж байсан боловч 2025 он болон хойшилсон. 5G сүлжээ нэвтрүүлснээр хот, хөдөөгийн дижитал ялгаатай байдал арилна. Манай улс 53 км уурт шилэн кабельтай. Нийт нутгийн 23 хувьд ямар нэгэн байдлаар интернэтийн үйлчилгээ очсон. Энэ од сумдын интернэтийн хурд 10 дахин нэмэгдэнэ.

Мөн цахилгаан, усны тоолуурын заалтыг заавал нэг хүн очиж харж байж бичдэг байдал арилна. Тоолуур нь өөрөө мэдээллээ дамжуулдаг болно.

Бүх шатанд цахимжиж байгаа ч өгөгдлийг хадгалах, кибер аюулгүй байдлын эрсдэлийг хангах шаардлагатай байгаа. Бид цаашид олон улсын түвшинд нийцсэн дата төв байгуулах шаардлагатай байгаа. Дата төвийг Хүннү хотод барихаар зураг төслийн ажлыг эхлүүлсэн" гэлээ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ц.Баатархүү: И-Монголиа дээр хиймэл оюунд суурилсан төрийн үйлчилгээний агентыг бий болгоно  
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй