![](/uploads/202502/news/thumb/0136b2a6a54f10b8eed98fe59340f89e_x3.jpg)
Завхан аймагт 32.5 мянган толгой мал отроор өвөлжиж байна.
Тухайлбал, тус аймгийн Завханмандал сумын Бага Хайрханы отрын бүс нутагт 4 сумын 52 өрхийн 100 гаруй малчин отор нүүдэл хийн өвөлжиж байна гэж Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга н.Мөнххүрэл хэллээ.
Завхан аймгаас гадны 11 аймгийн 30 суманд 94 өрхийн 220 гаруй малчин, 40 гаруй мянган мал отроор өвөлжиж байна.
Үүнээс 5 өндөр настан, 5 хүртэлх насны 31 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 5 иргэн бусад аймгийн нутагт отор нүүдэл хийн өвөлжиж байна гэсэн судалгаа гарчээ.
Завхан аймагт 32.5 мянган толгой мал отроор өвөлжиж байна | ||
Үзсэн: 226 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.