Шууд Chart

Уриалга

2014-09-12 15:34:32

Монголын Үндэсний Олон нийтийн MNB.mn сайт нэг жилийнхээ ойн хүрээнд сайн үйлсийн аянд нэгдэж байна. 
Тусламж хэрэгтэй хэн нэгэнд гараа сунгаж, амьдрал бэлэглэнэ гэдэг хамгийн жаргалтай зүйл. MNB.mn сайтын хамт олон бид цусаа хандивлаж, эрдэнэт хүний амийг аврах их үйлсэд гар, бие оролцон нийт хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, албан хаагч, сэтгүүлч, уран бүтээлчдийг “Цусаа бэлэглэж амьдрал хайрлая” аянд нэгдэхийг уриалж байна.
Өдөрт тогтмол 80-100 хүн цусаа өгч байж эмнэлгүүдээс ирж буй цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах боломж бүрддэг юм байна. Тиймээс хүн бүрийн оролцоо чухал юм.

Донор болохын тулд та:
-17-60 настай, 45 кг-аас дээш жинтэй, ямар нэг өвчин эмгэггүй байх хэрэгтэй.
-Сайн унтаж амарч, шингэн зүйл ахиу ууж, иргэний үнэмлэхтэйгээ очих ёстой.
-Цусаа өгөхөөс өмнө өөх тостой зүйл идэх, согтууруулах ундаа хэрэглэх, эм тариа хэрэглэх, сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн, өнгөт ундаа, жимс идэхийг хориглоно.

Улаанбаатар хотод амьдардаг бол та Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн Цус цуглуулах хэсэгт ажлын өдрүүдэд 08:30-14:00 цагт очоорой.
Хөдөө орон нутагт аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны салбар банкинд өдөр бүр 08.00-13.00 хооронд цус цуглуулдаг. Мөн Хархорин, Зүүнхараа, Замын-Үүд, Тосонцэнгэл, Ховд аймгийн Булган сумын эмнэлэгт цусны салбар банк ажилладаг байна.

Таны өгсөн 350-400 мл цус гурван хүнд амьдрал бэлэглэнэ.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Уриалга  
Үзсэн: 1837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй