![](/uploads/202502/news/thumb/6a3409ad389f1ee32af3cc49c9657fbd_x3.jpg)
“Цагдаагаас ярьж байна” гэх нэрийдлээр бусдыг залилсан үйлдэл бүртгэгдсэн байна. Тодруулбал, Энэ оны 02 дугаар сарын 06-ны өдөр орон нутагт худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэн рүү үл таних дугаараас холбогдож, “Танайхаар үйлчлүүлж, архи авсан хүн зам тээврийн осолд орж нас барсан байна” ийм учраас танай дэлгүүрийг шалгана гэх нэрийдлээр 800 гаруй мянган төгрөгийг шилжүүлэн авч, бусдыг залилсан үйлдлийг шалгаж байна.
Иймд худалдаа эрхэлдэг, үйлчилгээний байгууллагад ажилладаг иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдэгдэхийг зөвлөж байна.
“Цагдаагаас ярьж байна” гэх нэрийдлээр бусдыг залилсан үйлдэл бүртгэгдлээ | ||
Үзсэн: 303 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.