Шууд Chart

Сэлэнгэ мөрний эх, Эг голын нийт уртын дагууд харз гүйх үзэгдэл ажиглагджээ

2025-02-11 13:36:45

2025 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч мөсний зузаан 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-60 см бага байсан ба Сэлэнгэ мөрний эхээр, Эг голын нийт уртын дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдсан байна.

Нууруудын толио болон голуудын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс


Сэлэнгэ мөрний эх, Эг голын нийт уртын дагууд харз гүйх үзэгдэл ажиглагджээ   
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй