![](/uploads/202502/news/thumb/de5cb0c18f1db73accc75de5474fcb08_x3.jpg)
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээ 21 аймаг, нийслэлд нэгэн зэрэг эхэллээ. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын жилийн ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээг 2025 оны 2 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Гүйцэтгэлийн үнэлгээг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв хамтран нэгдсэн удирдлагаар хангаж, аймаг, нийслэлийн Боловсролын газраас томилсон үнэлгээний баг зохион байгуулж байна.
Үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу өнөөдөр суралцагчийн чадамжийн үнэлгээ онол, ур чадварын үнэлгээгээр эхэлж байгаа аж. Үнэлгээг exam.eec.mn системээр уул уурхайн машин механизмын угсралт засвар, үйлчилгээ, барилга бүтээц, угсралт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт, механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын засвар, үйлчилгээ мэргэжлээр эхлүүллээ. Ур чадварын үнэлгээнд ажил олгогч, үнэлгээний ажилтнууд түүвэрт сонгогдсон суралцагчийн чадамжийг үнэлнэ.
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ эхэллээ | ||
Үзсэн: 226 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.