![](/uploads/202502/news/thumb/5a3ff3abdfcbd06fa6a6fabbc6c12cb6_x3.jpg)
Цаг уурын байгууллагаас зудын эрсдэлийг нэгдүгээр сарын 31-ний мэдээгээр үнэлэхэд нийт нутгийн 30 гаруй хувьд нэн их болон их, 40 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 орчим хувьд эрсдэлгүй гарчээ.
Аймгийн дүнгээр авч үзвэл, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд гаргасан зудын эрсдэлийн үнэлгээтэй харьцуулбал эрсдэлгүй нутгийн хэмжээ багассан ч бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна.
Зудын бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна | ||
Үзсэн: 320 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.